Thursday, October 20, 2011

Удирдахуйн ухаан - Сургамжит өгүүллэг

Ухаан
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ.
Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав. Үйлдвэрийн даргын өрөөнд сууж ажилтай нь танилцах зуураа даргын байр байдлыг ч ажин суув. Хэр ачаалалтай ажиллаж байна, орж гарч буй хүмүүстэй ямар ажил хэрэг ярьж байна гэх мэт. Тэрээр орж ирсэн ажилчидтай ажил ярихын оронд тэдэнтэй хошигнон инээж байв.Даргатай ярьж суухдаа түүний хэдхэн газартай хэдхэн минут л ажил ярихыг сонссон бүрэлдэхүүн буцахдаа түүний жилийн цалин болох 100000 долларыг багасган зардалдаа хэмнэлт хийж болох талаар санал нэгдэцгээв. Шинэ цалингаа хүлээн зөвшөөрөөгүй хуучин захирал ажлаас гарсан тул өөр хүнийг үйлдвэрийн захирлаар томилжээ. Гурван сарын дараа удирдах зөвлөлд ирсэн үйлдвэрлэлтийн үзүүлэлтэд анхаарал татахуйц буурсныг ажиглав. Шинэ хүн иймэрхүү зүйл гарах нь байж болох л хэрэг гэцгээв. Зургаан сарын дараа статистик нэлээн ихээр унасан байлаа. Өмнөх хоёр хүн мөн л үйлдвэрийн Жилийн эцэс болоход үргэлж ашигтай гардаг үйлдвэр алдагдалтай гарав.

Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ явдалд биесээ буруутган үйлдвэр лүү ахин шалгахаар өөр хоёр хүн илгээв. Тэр хоёр захирлын өрөөнд орсонгүй шууд үйлдвэрээр яван ажилчидтай ярилцав. Ажилчдын ихэнх нь ажлаа хийхийн оронд хэн нэгнийг хүлээн сул зогсож байв. Учрыг лавлатал "Үйлдвэрийн дарга шинэ бүтээгдэхүүн хийж эхэлнэ гэсэн. Түүнийг ирэхээс өмнө эхэлж болохгүй гэсэн. Тиймээс бид ч хүлээж байна. Цахилгааны цехийн ажлаа дуусгаагүй бололтой ирээгүй л байна" гэцгээв. Энэ үед ахимаг настай мастертай тааралдав. Түүн дээр очин үйлдвэрийн хуучнаасаа муу ажиллаж буйн шалтгаан юу байж болох тухай асуутал "Манай хуучин захирал жижиг деталиудтай зууралдахын оронд ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө зохион, үйлдвэрийн үндсэн ажлыг бидэнд орхидог байсан юм.
Бид ч түүнийг юухан хээхнээр саатуулж уядаггүй байлаа. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид түүн дээр очдог, тэр ч үүнийг хамгийн оновчтойгоор шийдвэрлэж өгдөг байв. Тэр жинхэнэ үйлдвэрийн дарга байсан юм. Бидэнтэй хошигнож, сэтгэл санаагаар дэмжин байнга бидэнтэй ярьж, биднийг ойлгодог хүн байсан. Харин одоогийн захирал шударга сайн хөдөлмөрч хүн боловч бидэнд ер найддаггүй. Бүх зүйлийг өөрөө л хийдэг. Бид ч яахав ачиж буулгах ажил л хийж байх шив дээ. За бид ч яахав ингээд явж л байна. Харин үйлдвэрийн даргын ажил л цалгардаж байна даа. Ирээдүйг бодож, урьдчилан бүхнийг харж сэрэмжлэн ажилладаг тэр хүний оронд хэн ч алга" гэв.
Хуучин даргыг буцааж ажилд авахыг хүссэн удирдах зөвлөлийнхөн энэ удаад жилийн 150000 долларын цалин өгөхөөр амлан байж түүнийг эргүүлэн авчирчээ...

Инээмсэглэл - Сургамжит өгүүллэг

http://www.mediateletipos.net/wp-content/images/2009/06/smyle102411.jpg

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм...

Царай муут - Сургамжит өгүүллэг

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiuXCVGB28P9NBtgFU6zsHF9AtkB1PN60e9caU5PqFpAp4R-ihp7NKS654_g-ITkIQCsYdSH5gOKFWOAawVxXDm4dcY65sZ1JsVyvJN0DVdeENIecCCBY8C0iqgNvNPnVKXpWG82ppdXj0/s1600/Lonely_Path_by_Blink001.jpg

Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой юм байжээ. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айн цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч хүсэхгүй байлаа. Салахын алдад Менделссон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ. Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделссон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделссоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделссон охиноос нэг асуулт асуув: -Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү? Бүсгүй, “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй. Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү?” гэж асуув. Менделсон огтхон ч тээнэгэлзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд, үргэлжлүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож. Түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм.” гэжээ. Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ. Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделссоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

Нэгэн хайрын түүх - Сургамжит өгүүллэг

http://stat.gogo.mn/blog/15/62875/onetime/i_love_you_012_8871b43c.jpg

Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.
Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров...
Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив...
Охин юуны учир уйлав...?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж...